Хятадын нисэгчтэй сансарын хөлгийн төслийн хэвлэлийн төлөөлөгч Ван Жаоё 24-ний өдөр Жиүчуаний дагуул хөөргөх төвд хэлэхдээ, Хятад улсын 25-ны орой хөөргөх гэж байгаа Шэньжөү 7 нисэгчтэй сансарын хөлөг нь урьд өмнө байгаагүй өрсөлдөөн сорилтод нүүрлэж байна гэжээ.
Тэрээр мөн өдөр болсон мэдээ нийтлэх хурал дээр сэтгүүлчийн асуусан асуултад хариулах үе хэлэхдээ, урьд өмнө Хятадын хөөргөсөн "Шэньжөү" 5, "Шэньжөү" 6-тай харьцуулбал, Шэньжөү 7 нисэгчтэй сансарын хөлгийн нислэгийн техникийн төвшин өндөр, үүргийн эрсдэл их, сансарчдын үүрэг хүнд, системийн туршилтын тоо сэлт олон юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэ бол Хятадын нисэгчтэй сансарын хөлгийн цар хэмжээгээр хамгийн их нь болох юм гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|