Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Кэчян 23-нд Бээжинд Фужио Чо тэргүүтэй Япон--Хятадын эдийн засгийн нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзах үед хэлэхдээ, Хятад, Япон хоёр тал олон салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэжээ.
Ли Кэчян, Япон-Хятадын эдийн засгийн нийгэмлэгийн хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон Хятад, Японы харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлснийг өндрөөр үнэлээд, Хятадын Вэньчуаний газар хөдлөлтийн онц их гамшгаас авран туслах ажилд Японы олон салбарынхан эрхэм нандин туслалцаа үзүүлсэнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлжээ.
Фужио Чо хэлэхдээ, Япон-Хятадын эдийн засгийн нийгэмлэг нь өнгөрснийхтэйгээ адилаар хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулж эрчимжүүлэхэд хүчин зүтгэж, Япон, Хятадын найрамдлыг эрчимжүүлэхийн төлөө цаашид үргэлжлэн чармайх болно гэжээ.
Японы худалдааны салбарын 160 гаран бүрэлдэхүүнтэй Япон-Хятадын эдийн засгийн нийгэмлэгийн төлөөлөгчид Хятадад айлчилж байгаа юм. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|