![]( /mmsource/images/2008/09/25/xin_3820905250109046325719.jpg)
Хятад улсын Дарга Хү Жиньтао, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө, Хятадад төрийн айлчлалт хийж байгаа Венесуэлийн Ерөнхийлэгч Уго Чавистай 24-нд Бээжинд тус тус хэлэлцээ хийлээ.
Дарга Хү Жиньтао хэлэлцээний үеэр хэлэхдээ, өнөө, Хятад, Венесуэл хоёр орон хөгжлийн чухал үе шатанд оршиж байна. Хятадын тал Венесуэлийн талтай хамтаар улс төрйин харилцаагаа гүнзгийрүүлж, хоёр орны Засгийн газар, хууль тогтоох байгууллага болон эрх баригч нам хоорондын яриа хэлэлцээ, харилцаа холбоогоо эрчимжүүлж, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарын харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт байгууллага болон бүх дэлхийн чанартай асуудлаарх хэлхээ холбоо, зохицуулалтаа цаашид эрчимжүүлж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг ахиулж, хөгжиж байгаа орнуудын зүй ёсны эрх ашгийг хамгаалж, дэлхийн энх тайван хөгжлийг хамтаар ахиулахад бэлэн байна гэжээ.
![]( /mmsource/images/2008/09/25/xin_122090524213067121975163.jpg)
Чавис хэлэхдээ, Венесуэлийн тал Хятадын талтай хамтаар улс төрийн харилцаагаа эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажилгаагаа өргөтгөж, Венесуэл, Хятадын харилцааг тасралтгүй шинэ түвшинд ахиулахад бэлэн байна гэжээ.
Хэлэлцээний дараа, хоёр орны төрийн тэргүүн нар бас хоёр орны эдийн засаг, нефть, боловсрол, хууль зүйн хамжилцаа зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.\Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|