Хятадын "Шэньжөү 7-р" сансрын хөлгийг удахгүй хөөргөх гэж байгаа үеэр, олон орны сансарын нисэгчид Хятадын сансар нисэгчдэд сайн сайханы ерөөл дэвшүүлж, "Шэньжөү 7-р" сансрын хөлгийг амжилттай хөөргөхийг ерөөсөн байна.
Сансарын нислэг хийсэн цагаараа 1000 цагаас давсан Америкийн сансрын анхны нисэгч, 63 насатай Жеффри Хоффман Хятадын сансрын нисэгчдэд сайн сайхны ерөөл дэвшүүлж, энэ удаагийн үүргээ амжилттай биелүүлэхийг хүссэн байна.
АНУ-ын хятад удамтай сансрын нэрт нисэгч Едвард Цан Лү "Шэньжөү 7-р"-ын нисэх багийнхан амар амгалан, амжилттай нислэг хийхийг ерөөжээ.
Японы сансрын нислэг хийсэн цорын ганц эмэгтэй нисэгч, Японы сансрын нислэг 2 удаа хийсэн нисэгч Мүкай Чи-аки хэлэхдээ, Хятадын сансрын ажил үйлсийн түргэн хөгжил нь хүмүүсийг гайхуулж байна. Хятад улс амжилтад хүрэхийг би чин сэтгэлээсээ ерөөж байна гэжээ.
Европын сансар судлалын газрын Автоматаар ачаалж тээвэрлэх хөлөг судлах төслийн хариуцлагатан, гурав удаа сансраар аялсан сансрын нисэгч Жеан Франсова Клервой хэлэхдээ, "Шэньжөү 7-р"-ыг хөөргөж байгаа нь Хятад улс сансрын уудамд судалгаа хийх салбарт чухал алхам хийснийг харуулж байна. Хятадын ажил нэгтнүүдэд ажил үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадна гэдэгт итгэж байна гэжээ. \Гэрэлт орчуулж,О.Дарамбазар хянав.\
|