|
Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 25-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Америкийн удирдах хүн Далай ламтай утсаар ярисантай холбогдуулан, Хятадын тал Америкийн талтай хатуу чанга харилцан байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Анмерикийн Ерөнхийлөгч Ж. Буш саяхан Далайтай утсаар ярьж, Далайгий төлөөлөгч гэгч Америкт суугаа төлөөлөгчтэй нь уулзсан байна. 25-ны өдөр Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн бага хурал дээр сурвалжилагч Ерөнхийлөгч Бушийн энэ үйл хэргийг Хятадын тал хэрхэн тайлбарлах бэ гэж асуусанд, Лю Жяньчао хариулж хэлэхдээ, Түвд бол Хятадын нутаг дэвэсгэрийн салгаж болошгүй нэгэн хэсэг мөн, Түвдийн үйл хэрэг бол Хятадын дотоод хэрэг мөн. Далай бол шашны удирдагч төдийгүй, эх орноо хагалан бутаргахаар урт хугацаа ажиллагаа хийгч улс төрийн орогногч мөн. Олон улсын харилцааны хэм хэмжээг баримталж, Түвд бол Хятадын нутаг дэвэсгэрийн салгаж болошгүй нэгэн хэсэг мөн гэж хүлээн зөвшөөрсөн амлалтаа баримталж, Түвдийн асуудлаар Хятадын дотоод хэрэгт оролцолого хийхээ зогсохыг Хятадын тал шаардаж байна гэжээ. \Гэрлэт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|