Хятад улсын дарга Хү Жиньтао 25-ны өдөр "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөрөгсний дараа сансрын техникийн судалгааны нийт ажилтнууд тэрчлэн бусад ажилтнуудад хандан сансрын нисэлгийн амжилтад баяр хүргэсэн байна.
Тэрээр хэлэхдээ, "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөрөгсөн нь нисэгчтэй сансрын хөлгийн нисэлгийн амжилтай болж байгааг харуулж байна. "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөх нь энэ оны манай орны хамгийн төлөөлөх чанартай, хамгийн нөлөө ихтэй улсын зэрэглэлийн шинжлэх ухаан техникийн судалгааны парактик ажиллагаа болох юм. Хятадын ард түмэн дэлхийн шинжлэх ухаан техникийн өндөр оргил руу гарч байгаа аугаа үйл хэрэг болох юм гэжээ.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын сансрын нисэгч анх удаагаа бөөхөгөөс задгай сансарт гарч ажиллах болно. Уг үүргийн техникийн бэрэхшээл нэн их байж, найдвартай чанарын шаардлага нэн өндөр, үүргийг зохион байгуулан хэрэгжүүэхэд нэн өндөр стандарт шаардсан байна. "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөрч, зөв оновчтойгоор тойрог замдаа орсны дараа сансрын техникийн ажилтнууд дараагийн төрөл бүрийн ажлаа сайн хийж, "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийн нисэлгийн үүргийг тал бүрээр амжилттай биелүүлхийг хүсэж байна гэжээ.\Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\
|