"Шэнь Жөү 7-р" нисэгчтэй сансарын хөлөг 26-ны өдрийн 4 цаг 4 минутад тойрог замаа солиж, газрын бөмбөрцөгөөс 343 км зайтай тойрог замд орсон байна. Сансарын нисэгчийн биеийн дулаан, цусан даралт зэрэг үзүүлэлт нь хэвийн байна.
4 цаг 3 минутад сансарын хөлгийн тойрог замаа солих ажлаа эхлүүлж, 64 скундын дараа сансарын хөлөг тогтвортой нисэх байдалд орсон байна. Бээжингийн сансарын хөлгийг удирдах төвийн сансарын хөлгийг хянан хэмжсэн тоо баримтад шинжилгээ хийсний дараа тойрог замаа өөрчлөх ажлаа амжилттай биелүүлж, уридчилсан харалтаа биелүүлсэн байна. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|