• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-26 15:29:42    
Шянган, Омений хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд "Шэньжөү 7 дугаар"-т тал бүрээр анхаарал хандуулав

Хятадын Олон Улсын Радио

      26-ны өдөр бол Хятад улс "Шэньжөү 7 дугаар" нисэгчтэй сансарын хөлгийг амжилттай хөөргөсөн 2 дахь өдөр, Шянган, Омений хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд их хэмжээгээр мэдээлж, өндөр үнэлэлт өгсөн байна.

     Шянганы Вэньхуй бао сонин өгүүлэл нийтлэж, "Шэньжөү 7 дугаар" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөх нь энэ оны манай орны хамгийн төлөөлөх чанартай, хамгийн нөлөө ихтэй улсын зэрэглэлийн шинжлэх ухаан техникийн судалгааны парактик ажиллагаа болох юм. Хятадын ард түмэн дэлхийн шинжлэх ухаан техникийн өндөр оргил руу гарч байгаа аугаа үйл хэрэг болох юм гэж тэмдэглэжээ.

     Үүний зэрэгцээ Дагүн бао сонин, Шиндао ри бао сонин ч өгүүлэл нийтлэж, "Шэньжөү 7 дугаар" нисэгчтэй сансрын хөлөгт анхаарал хандуулсан байна.

     Омений Омень рибао сонин таван хуудас эзлүүлэн "Шэньжөү 7 дугаар" нисэгчтэй сансарын хөлгийг хөөргөсөн байдал, ХКН-ын төв хорооны ерөнхий нарин бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Жиүчуаний дагуул хөөргөх төвд энэхүү түүхэт чанартай хөөргөх явцыг үзсэн байдлыг мэдээлжээ. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\