Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 25-ны өдөр НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын дээд хэмжээний хуралд оролцсоныхоо дараа, тусгай нисэх онгоцоор Нью-Йоркоос Бээжин рүүгээ мордсон байна.
Вэнь Жябао мянганы хөгжлийн зорилтын дээд хэмжээний хуралд оролцож, Хятад улсын хэрэгжүүлэх гэж бий гадаадад туслах шинэ арга хэмжээнүүдийг танилцуулсан аж.
Үүнээс гадна, тэр бас дэлхийн олон орнуудын мянганы хөгжлийн зорилтыг бүх талаар биелүүлэх, хөгжлийн явц дахь хүндрэл бэрхшээлийг зохицуулах талаар санаачилга дэвшүүлсэн байна.
Вэнь Жябао 24-ний өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн 63-р чуулганы ерөнхий шүүмжлэлд оролцохдоо, Хятад улс энх тайванч хөгжлийн замаар замнан, өөрчлөлт хийж нээлттэй байж, бие даасан бүрэн эрхт энх тайванч дипломат бодлого хэрэгжүүлэхийг эрс гуйвашгүй баримтлана гэж дахин нотолжээ. \Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав.\
|