Хятад улс "Шэньжөү 7-р" сансрын хөлгийг 25-ны өдөр амжилттай хөөргөсний дараа, гадаадад суугаа хятад хүмүүс болон Хятадын харьяат нар үүнд баяр хүргэсэн байна.
Английн хятад хүмүүс болон Хятадын харьяат нарын Хятадын нэгдлийг ахиулах нийгэмлэг тэмдэглэхдээ, "Шэньжөү 7-р" сансрын хөлгийг амжилттай хөөргөсөн нь гадаадад суугаа хятад хүсүүс болон Хятадын харьяат нарыг маш их баярлуулж урамшуулсан байна, энэ бол Бээжингийн олимпийн наадам асар их амжилттай болсны дараа, Хятадын ард түмний дэлхийг донслогосон нэгэн аугаа үйлс юм гэжээ.
Австрийн хятад хүмүүсийн ерөнхий нийгэмлэгийн орлогч дарга, доктор Чэнь Аньшэнь эх орныхоо шинжлэх ухаан техникийн түргэн хөгжилд баярлан омогшиж байна гэсэн байна.
Америкийн их Вашингтон районд суралцаж суугаа Хятадын Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн нэг ангийхны холбооны дарга Хуан Сүньшян хэлэхдээ, "Шэньжөү 7-р" сансрын хөлгийг амжилттай хөөргөсөн нь Америкт сурч байгаа оюутан сурагчдад зүйрлэшгүй баяр бахдал төрүүлсэн байна гэжээ. \Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав.\
|