Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 26-ны өдөр НҮБ-д хийсэн ажлаа өндөрлөж Бээжиндээ буцаж ирсэн байна. Ерөнхий сайдын айлчлал өндөрлөх ялдамд, түүнд бараа болж айлчилсан Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи энэ айлчлал нь Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байх, энх тайван хөгжил, хамтын дэвшлийн сүр жавхаатай илэрхийлэл болсон байна гэжээ.
Тэрээр дүгнэж хэлэхдээ, Ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ айлчлал нь Хятадын энх тайвнаар хөгжихийг баримтлах, өөрчлөлт хийж нээлттэй байхыг баримтлах, бие даасан бүрэн эрхт энх тайванч дипломат бодлогыг баримтлах эрс зориг, хамтаар хөгжихийг баримтлаж байгаа Хятадын үнэнч санаа, Америкийн банк санхүүгийн хямралын ашиггүй нөлөөг зохицуулах талаарх Хятадын шуурхай итгэл зориг, хүнсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулж байгаа Хятад улсын хариуцлгатай байр суурийг харууллаа, Хятад-Америкийн харилцааг Хятад улс чухалд үзэж байгаа зарчимт байр суурийг тодорхойлсон байна гэжээ.\Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\
|