• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-27 15:30:18    
Хятад улс сансрын уудмыг энхийн зорилгод ашиглахад хувь нэмэр оруулж чадна

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улс "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийг 25-ны өдөр амжилттай хөөргөсөнд гадаадад байгаа хятадын харьяат, хятад хүмүүс баяр хүргэж байгаагаа тус тус илэрхийлцгээсэн бөгөөд Хятад улс сансрын уудмыг энхийн зорилгод ашиглахад хувь нэмэр оруулж чадна гэж үзлээ.

      Америкийн дорнод нутга дахь хятадын харьяат нарын нэрт удирдагч Хун Кэчян хэлэхдээ, "Шэньжөү 7-р" сансрын хөлгийг амжилттай хөөргөсөн нь Хятад улс сансрын уудамд хайгуул шинжилгээ хийх, сансрын уудмыг нээн ашиглахад хувь нэмэр оруулах хүчин чадалтай гэснийг харуулсан байна гэжээ.

      Хойд Америк дахь хятад хүмүүсийн веб сайтад, "Шэньжөү 7-р"-ыг хөөргөсөн нь хүмүүсийн ярианы гол сэдэв болж, сүлжээ ашиглагчид сүлжээн дээр саналаа байнга шинэчилж, "Шэньжөү 7-р"-т сэтгэл хөтлөгдөн, эх орондоо анхаарлаа хандуулж байлаа.

      Монгол улс дахь Хятадын харьяат нарын нийгэмлэгийн дарга Бай Шуанжань хэлэхдээ, "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөсөн нь Хятадын сансрын техник түргэн хөгжснийг харуулсан байна. Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжил нь дэлхийн сансрын үйлст хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм гэжээ. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\