• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-27 17:01:09    
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Шэнь жөү 7-р сансрын хөлгийг амжилттай хөөргөснийг идвэхтэй үнэлэв

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улс 25-ны өдөр Жиү чуаний дагуул хөөргөх төвөөс Шэнь жөү 7-р нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөж, олон орны хэвлэл мэдээллийн хэрсэгсэл идэвхтэй үнэлж, энэ бол Хятад улсын нисэгчтэй сансрын үйл ажиллагааны салбарт дахин гаргасан амжилт мөн. Энэ нь Хятад хүмүүсийн үндэстний бахархал мөн гэж үзэв.

      Японы "Майничи Симбун сонин" 26-ны өдөр мэдээлэхдээ, Шэнь жөү 7-р нисэгчтэй сансрын хөлгөөг хөөргөснөөс эхлэн Хятад улсын сансрын хөгжил нь сансрын станц байгуулах хоёр дахь шатанд шилжин орсон байна гэжээ.

      Америкийн "Вашингтон пост сонин" 26-ны өдөр, Хятадын Шэнь жөү 7-р нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөснийг "Сурах бичиг шиг төгс сайхан" гэж мэдээлсэн байна.

      Үүнээс гадна, Малайзын "Нань ян шан бао сонин" , Францын "Ле Фигаро сонин", Портгали, Никарагуа Гондурас зэрэг орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Хятадын Шэнь Жөү 7-р нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөснийг идэвхтэй мэдээлцгээв. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\