• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-27 17:06:39    
"Шэньжөү 7-р" сансрын хөлгийн нислэг хэвийн ёсоор явагдаж байна

Хятадын Олон Улсын Радио

      27-ны өдрийн үдээс өмнө Бээжингийн Сансрын нислэгийн удирдах төвөөс сурвалжлагчийн мэдээлснээс үзвэл, газар дээрээс сансрын нисэгчдэд гурав дахь удаа эрүүл мэндийн шалгалт хийсний дүнд, сансрын нисэгч Жай Жиган, Лю Бөмин, Жин Хайпэн нарын биеийн халуун, даралт зэргийн үзүүлэлт хэвийн байгааг нотолсон байна. 10 цаг 47 минуутын байдлаар, "Шэньжөү 7-р" сансрын хөлөг товолсон тойрог замаараа газрын бөмбөрцгийг 26 удаа эргэн 37 цагийн нислэг хийж, өнөө сансрын хөлгийн ажиллагаа хэвийн байдалд байгаа юм байна.

      27-ны өглөө, сансрын 3 нисэгч өглөөний цайгаа ууж, харилцан бие биедээ эрүүл мэндийн гурав дахь удаагийн шалшалт хийв. Үүний дараа, сансрын нисэгч Жай Жиган, Лю Бөмин тойрог замын бүхээгт буцан орж, бүхээгээс гарах бэлтгэл ажил хийлээ. Түүний дараа, тэд хоёул Хятадын сансрын нисэгчийн анх удаа бүхээгээс гарч сансарт алах бэлтгэл хийсэн байна. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\