27-ны өдрийн 16 цаг 58 менутад, Хятадын сансарч Зай Зйган сансрын хөлгийн бүхээгээс задгай сансарт гарч ажилсан бөгөөд дахин задгай сансраас Шэньжөү 7-р сансрын хөлгийн тойргийн бүхээгт буцан орсон байна.
Энэ нь Хятадын сансрын нисэгч анх удаа задгай сансарт гарч ажиллах үүргээ бүрэн дүүрэн биелүүлснийг харуулж байгаа юм.
Хятадын сансрын нисэгч анх удаа задгай сансарт гарч ажиллаж амжилтад хүрсэн явдал нь бүхээгээс гарч задгай сансарт ажиллах холбогдох техникийг Хятад улс эзэмшсэнийг харуулж байгаа бөгөөд энэ нь Хятад улс сансрын лаборатори юм уу сансрын станц байгуулах зорилт руу бас нэг алхам хийснийг харуулж байна гэж мэргэжилтнүүд үзсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\
|