• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-28 15:28:39    
Сансрын нисэгч хүндийн жинд зохицосны дараа бүхээгээс гарна

Хятадын Олон Улсын Радио

       28-ны өдөр Хятадын "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийн газардах талбайн эмчилгээний системийн дарга Лян И Бээжинд хэлэхдээ, "Шэньжөү 7-р" сансрын хөлөг газардсны дараа, сансрын нисэгч юуны өмнө, хүндийн жинд зохицосны дараа сая бүхээгээс гарах болно гэжээ.

       Мөн өдөр, "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийн нислэгийн хэвлэл мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр тэр хэлэхдээ, хүн сансарт газрын бөмбөрцгийн татах хүчнээс салснаас болж хүндийн жингээ алддаг, иймээс сансрын хөлөг газардсны дараа, сансарын нисэгч нь юуны өмнө хүндийн жинд зохицож, бүхээгээс өөрөө гарч чадах болтол, олон удаа босч суух хэрэгтэй. Энэ явц нь 20-иос 40 минут хэрэгсэнэ гэлээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\