Хятадын сансрын нисэгч Жай Жиган 27-ны өдөр задгай сансарт гарч ажиллан, бас тойрог замын бүхээгтээ саадгүй буцсан байна. Үүнийг дэлхийн мэдээллийн том том агентлагууд болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслүүд цаг дауйд нь мэдээлсэн бөгөөд энэ бол Хятадын нисэгчтэй сансрын хөлөг судлалын салбар дахь бас нэгэн чухал тэмдэглэлт үйл хэрэг мөн гэж үзлээ.
Жай Жиган задгай сансарт гарч ажилласан нь өөрийн сансрын станц байгуулах, сансрын уудамд шинжилгээ судлагаа хийх салбарт ахилт хийх гэсэн Хятад улсын итгэл зоригийг нь цаашид нэмэгдүүллээ гэж Америкийн Ассошиэтид Пресс агнтлаг мэдээлжээ.
Рейтер агентлаг мэдээлэхдээ, энэ бол сансарт гарч ажилласан түүхт чанартай үйл хэрэг болох бөгөөд Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн гурав дахь нислэг оргилдоо хүрч, Хятад улс сансрын станцын лаборатори болон санрын нэлээд том станц байгуулах урт хугацааны зорилт тийш бас нэгэн алхам хийснийг харуулж байгаа юм гэжээ.
Хятад улс нь хуучин Зөвлөлт Холбоот Улс, Америкийн дараа, задгай сансарт гарч ажилласан гурав дахь орон болоо. Задгай сансарт гарсан энэ ажиллагаа нь Хятад улсын нисэгчтэй сансрын гурав дахь нислэгийн хамгийн чухал тал юм гэж Франц Пресс агентлаг мэдээлсэн байна.
Өрнөдийн 3 том мэдээлэх агентлагаас гадна, Германы Дейче Пресс агентлаг, Чехийн Мэдээний агентлаг, Германы дуу хоолой радио станц, Америкийн "Нью-Йорк таймс", "Ваншингтон пост сонин", Францын "Ле Монде" зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Хятадын сансрын нисэгч задгай сансарт анх гарч ажилласан явцыг өргөнөөр мэдээлжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|