Хятадын сансрын нисэгч Жай Жиган 27-ны өдөр сансарт бүхээгээс гарах ажиллагааг амжилттай биелүүлэв. Хятадын сансрын нисэгч анх удаа сансарт аялан явж, Хятадын сансрын үйлсийн хөгжлийн шинэ хуудсыг сөхлөө гэж Гадаадад цагаачилж байгаа хятадын харьяат, хятад хүн үзсэн байна.
Францын Чао жөүгийн нийгэмлэгийн гүйцэтгэгч дарга Ү-Ү-хуа хэлэхдээ, Хятад улс сансрын мөрөөдлөө биелүүлсэн энэ түүхэт цаг мөчийн гэрчлэгч болсондоо маш баяртай байна. Сансарт амжилттай явсан нь Хятадын сансрын хөгжлийн цоо шинэ хуудсыг сөхөж, бүх дэлхийн хятадчуудын бахархал болсон байна гэжээ. Вашингтонд байрлах Америкийн дэлхийн хятад угсааны нийгэмлэгийн дарга, "Өнөөдрийн дэлхий" телевизийн ерөнхий хорооны дарга Хуан Жэпин хэлэхдээ, Хятадын сансрын нисэгчийн сансрт анх удаа явсан нь Хятадын нисэгчтэй сансрын хөгжлийн үйл явц дахь шинэ алхам мөн. Гэлээ энэ нь эхлэл болох юм, хожимдоо "Манай өөрийн сансрын станцаа" байгуулах болно гэжээ. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|