• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-28 16:37:31    
Хятадын сансрын ниснгч задгай сансарт анх удаа гарсан нь хүн төрөлхтөний олот амжилт мөн

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын сансрын нисэгч Жай Жиган 27-ны өдөр задгай сансарт гарч ажилласан бөгөөд "Шэньжөү 7-р" сансрын хөлгийн тойрог замын бүхээгтээ урагштай буцан орсон байна. Үүнийг хэсэг улс орны сансрын мэргэжилтнүүд өндрөөр үнэлж, Хятадын сансрын нисэгч задгай сансарт анх удаа гарсан нь хүн төрөлхтөний амжилт мөн гэж сайшаажээ.

      Европын сансар судлалын газрын Хятад, Оростой хатран ажиллах хэрэг хариуцсан албаны хүн Карл Бергквист хэлэхдээ, Хятадын сансрын нисэгчийн задгай сансарт анх гарч ажилласан байдал маш сайн. Энэ нь Хятад улс сансрын нислэгийн маш хатуу бэрх хоёр үүргийг биелүүлснийг харуулсан төдийгүй бас Хятадын сансрын аж үйлдвэрийн цаашдын хөгжлийг түргэтгэх болно гэжээ.

      Оросын нислэгийг газар дээрээс хянах төвийн хариуцлагатан Владимир Соловьёв хэлэдээ, Хятад улс нь Орос болон Америкийн дараа энэ их үйлсийг бие даан биелүүлсэн гурав дахь улс орон болсон, энэ нь хүн төрөлхтөний амжилт мөн. Хятадын сансрын нисэгч задгай сансарт анх удаа гарч ажилласан нь Хятадын сансрын техникийн хөгжилд асар их, алс хэтийн ач холбогтолтой юм гэжээ.

      Канадын сансрын нэг нисэгч сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятад улс "Шэньжөү 7-р" сансрын хөлгийг амжилттай хөөргөж, сансрын нисэгч нь задгай сансарт анх удаа гарч ажилласан нь Хятад улсад маш чухал ач холбогтолтой төдийгүй, олон улсын сансрын техникийн хамтын ажиллагааны тогтолцоог ч өөрчлөх болно. Хятад улс нь удахгүй дэлхийн сансрын техникийн хамтын ажиллагаан дахь голлох хүчин болж мэднэ гэжээ.\Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\