Бүртгэлээс үзвэл, энэ онд ажиллуулсан Хятад, Орос, Монголын шинжлэх ухаан техникийн үзэсгэлэнд 1 тэрбум 500 сая юаний үнэ бүхий хэлэлцээр тохиролцсон байна.
Жилд нэг удаа болдог Хятад, Орос, Монголын шинжлэх ухаан техникийн үзэсгэлэн тав удаа болж байна. Хятад, Орос, Монголын шинжлэх ухаан техникийн энэ оны үзэсгэлэнг Хятадын умард нутгийн Манжуур хотод болж 28-нд өндөрлөлөө. Энэ үзэсгэлэнд Хятад, Орос, Монгол гурван орны үлэмж олон бизнесмен оролцож, тэд хамтын ажиллагааны 68 хэлэлцээр тохиролцож, үүнд нь хүнд хэлбэрийн машин үйлдвэрлэх, модон материалыг нарийлаг боловсруулах, био эм бэлдмэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг салбарт хамтран ажиллах төсөл багтсан байна. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав. \
|