• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-01 15:59:51    
Хятадын Шэньжөү 7 сансарын хөлөгт авч явсан эд бараануудыг дэлгэн үзүүллээ

Хятадын Олон Улсын Радио

       Хятадын Шэньжөү 7 сансарын хөлгийн буцаж ирсэн бүхээгийг нээх ёслол 10-р сарын 1-нд Бээжинд болж, сансрын хөлөгт авч явсан 7 төрлийн эд барааг дэлгэн үзүүллээ.

       Эдгээр зүйлд, задгай сансарт гарахад өмссөн хувцас бээлий, ховордсон ургамалын үр, торгон дээр бүтээсэн Хятадын газрын зураг, сансрын нисэгчийн задгай сансарт гараад дэлгэж харуулсан төрийн далбаа зэрэг байгаа юм байна.

       Хятадын Шэньжөү 7 нисэгчтэй сансрын хөлгийг 9-р сарын 25-ны орой Хятадын баруун хойд нутгийн Жиүчуаний дагуул хөөргөх төвөөс хөөргөж, энэ нь дэлхийн бөмбөрцгийг 45 удаа тойрон нисч, 28-ны орой амар амгалан буцан ирсэн юм. Энэ аялалд сансрын нисэг Жай Жиган Хятадын сансарт алхасан ахны иргэн болсон юм. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\