Сүүлийн өдрүүдэд сүү их үйлдвэрлэдэг ӨМӨЗР-ныхан арга хэмжээ авч, сүүн бүтээгдэхүүн боловсруулахад холбогдсон олон талын хяналтаа эрчимжүүлж, ялангуяа түүхий сүүг бүрмөсөн битүүмжилсэн байдалд үйлдвэрлэлд оруулж байна.
Одоо Илий нэгтгэл болон Мэн ниү нэгтгэлийнхэн 20 мянга шахам хүнээ дайчлан сүү хураах цэг болон боловсруулах үйлдвэрт шууд очуулж, түүхий сүүнд 24 цагаар хяналт тавьж, сүү ачаалсан машин болгоныг шалгаж байна. Сүү боловсруулах үйлдвэрийн шалгах аппарат хэрэгслийг ч сайтар шалгаж, орон нутгийн чанар хяналтын салбарынхан давтан шалгасаны дараа сая ашиглалтад оруулж байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|