Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн тарш, Түвдийн эдийн засаг түргэн хөгжсэн байна. 2007 онд, Түвдийн Өөртөө Засах Районы GDP 34 тэрбум гаруй юаньд хүрч, 1978 оныхоос 15.8 дахин өссөн байна.
Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, Төв засгийн газар Түвдийн тухай ажлын хурлыг дөрөв удаа хуралдуулж, Хөдөө аж ахуй мал аж ахуйн татвараас чөлөөлөх, гадаадад нээлттэй байх, дотоодод харилцаа холбоогоо эрчимжүүлэх, Түвд үндэстний ёсол урлагийг цэцэглүүлэн хөгжүүлэх зэрэг бодлого арга хэмжээнүүд боловсруулан тогтоосон байна. Үүнээс гадна мөн Түвдэд туслах стратеги хэрэгжүүлж, төр засгаас шууд хөрөнгө оруулах буюу Хятадын олон газрыг дайчлан Хөхнуур Түвдийн төмөр замыг багтаасан маш олон том том төслийн туслан хэргжүүлсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|