Сэтгүүлчийн Түвдийн Өөртөө Засах Районы Аялал жуулчлалын газраас мэдээлснийг үзвэл, 9-р сарын 29-ний өдрөөс 10-р сарын 5-ны өдөр хүртлэх Хятадын үнэдсний баярын алтан долоо хонгийн хугацаанд, Түвд давхардсан тоогоор бараг 260 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын нийт орлого нь 81 сая юаньд хүрсэн юм байна.
Түвдийн Өөртөө Засах Районы Аялал жуулчлалын газрын орлогч дарага Танор хэлэхдээ, Лхасын "3.14"-ний хэргийн нөлөөнөөс болж, энэ оны үндэсний баярын алтан долоо хонгийг ноднины мөн үеийнхтэй харицуулбал жуулчдын тоо болон орлого ил тод буурсан боловч өмнөх хэдэн сартай хариуцуулбал Түвдийн аялал жуулчлалын итгэл нэлээд ихээр сэргэж, сэргэн хөгжиж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|