• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-07 11:54:58    
Хятад улс 2-р бүлэг сансрын нисэгчээ сонгож байна

Рэнь Минь Ри Бао Сонин

      Хятадын сансрын хөлгийн нисэгчийн системийн ерөнхий командлагч, ерөнхий зохион төлөвлөгч Чэнь Шаньгүан тун саяхан хэлэхдээ, Хятад улсын 2-р хэсгийн сансрын нисэгч сонгох тухай бэлтгэл ажлаа биелүүлээд байна. "Шэнь жөү-7"-ын үүрэг дууссаны дараа сансрын нисэгч сонгох ажлаа албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөж байна гэжээ.

      Одоо, Ян Ливэй, Жай Жиган тэргүүтэй Хятад улсын анхны хэсгийн нийт 14 сансрын нисэгч байна. Тэд бүгдээр 40 эргэм настай. Сансрын ажил төрөлд зүтгэх шижир алтан үедээ байна. Шинэ ээлжийн сансрын нисэгч сонгож бэлтгэн хүмүүжүүлэх ажлаа эхлүүлэх гэж байгаагийн гол зорилго нь Хятадын нисэгчтэй сансрын хөлөг хөөргөх сансрын ажил төрлийг хөгжүүлэхийн төлөө юм. Анхны хэсгийн сансрын нисэгч нар "Шэнь-10"-ын нисэгч болох төдийгүй 2-р хэсгийн сансрын нисэгчдийн гарамгай сайн нь ч энэ үүргийг гүйцэтгэж болзошгүй юм гэж холбогдох зүтгэлтэд хэлж байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\