7-ны өдрийн 0 цаг хүртлэх байдлаар, Даншюнгийн газар хөдлөлтийн гамшигт 9 хүн нас барж, 19 хүн шархдаж, 147 таслага гэр байшин нурсан гэж ТӨЗР-ны байнгийн орлогч дарга Хао Пэн 7-ны өдөр сэтгүүлчид ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
6-ны өдрийн 16 цаг 30 минутад Лхас хотын Даншюн Шяньд 6.6 баллын газар хөдлөлт гарсан байна. Газар хөдлөлт гарсаны дараа ТӨЗР нэн даруй хоёрдугаар зэрэглэлийн түргэн тусгал гаргаж, өнөө чөлөөлөх арми, эрүүл мэнд, зам харилцаа, геологийн зэрэг салбарын мэргэжилтнээр бүрэлдсэн 600 гаран хүнтэй авран туслах анги гамшигт нэрвэгдсэн районд хүрч, хүнсний зүйл, ундны ус, майхан зэрэг гамшгаас авран туслах эд барааг ч зөөвөрлөн хүргэж байна.
Энэ удаагийн газар хөдлөлтийн төв нь Лхас хотоос 76 км зайтай, Лхаст хүчтэй мэдрэгдсэн боловч Будла ордон, их Зуу хийд зэрэг эртний түүх соёлын барилга эвдэгдээгүй, Хөхнуур Түвдийн төмөр зам ч хэвийн ёсоор ажиллаж байна. Газар хөдлөлт нь Лхасын нисэх онгоцны буудал жич түүний тоног төхөөрөмжийг эвдээгүй учраас мөн 6-ны өдөр ресийн онгоцууд хэвийн ёсоор нислэг хийж байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|