Хятад улсын Дарга Хү Жиньтао Киргизийн Ерөнхийлөгч Курманбек Бакиевд цахилгаан утас илгээв
Хятадын Олон Улсын Радио
Киргизийн Ош мужид хүчтэй газар хөдөлж, үлэмж олон хүн эндэж шархадсантай холбогдуулан, Хятад улсын Дарга Хү Жиньтао 7-ны өдөр Киргизийн Ерөнхийлөгч Курманбек Бакиевд цахилгаан утас илгээж, газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийн төрөл төрөгсөдийг чин сэтгэлээсээ асуун болгоож байгаагаа Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс, мөн хувийн нэрээрээ эндсэн хүмүүст гүнээ гашуудаж байгаагаа илэрхийлжээ.\О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|
|