Түвдийн Дан шюнгийн газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажиллагааг бүх талаар өрнүүлж байна. 7-ны өдрийн 0 цагийн байдлаар, Дан шюнгийн газар хөдлөлтийн голомт болох Гэ-да Шянгийн Ян-и тосгоныг холбосон засмал замыг нэвтрүүлж, тасалдаад байсан мэдээ холбоог сэргээгээд, гамшгаас аврахад хэрэглэх төрөл бүрийн бодисуудыг гамшигт нэрвэгдсэн орон руу тасралтгүй тээвэрлэн хүргэсээр байна.
6-ны өдрийн 16 цаг 30 минутад Түвдийн Дан шюн нутагт 6.6 баллын газар хөдлөлт болж, 20 цаг 10 минутад бас 5.2 баллын чичирхийлэлт болжээ. 10-р сарын 7-ны өдрийн 8 цагийн байдлаас үзвэл, 9 хүн эндэж, 11 хүн хүнд шарахдаж, 8 хүн хөнгөн шарахдаад, гамшгаас болж нурсан байшингийн тоо 147 болсон байна.
Газар хөдлөлтийн дараа, Түвдийн өөртөө засах районы засгийн газраас байгаалийн гамшгийн 2-рзэрэглэлийн зохицуулах механизмыг яаралтай хэрэгжүүлж, зэвсэгт цагдаа, гал сөнөөх анги болон эмчилгээний анги нь гамшигт дайрагдсан оронд авран туслах ажиллагаагаа явуулжээ. Ард иргэдийн засаг захиргааны яам, сангийн яамны холбогдох хүмүүсээр бүрэлдсэн хамтарсан ажлын хэсэг 7-ны өдөр Түвдийн газар хөдөлсөн районд маш яаралтай хүрэлцэн очиж газар хөдлөлттэй тэмцэж гамшгаас аврах ажиллагаанд тусалсан байна.\Сарантуяа орчуулж, Буян хянав\
|