|
Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 7-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Японы Ерөнхий сайд Асо Тарогийн Хятад улсад ирж Ази, Европын тэргүүн нарын бага хуралд оролцохыг Хятадын тал сайшаана гэлээ.
Өөр мэдээнд тэмдэглэснээр, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээний талуудтай хамтаар, Хятадын тал хэлхээ холбоо болон хамтын зохицуулгаа нягтруулж, хоёр дахь шатны үйл ажиллагааг эртхэн бүх талаар тэнцүүртэй хэрэгжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргана гэж Чин Ган хэвлэлийн бага хурал дээр бас онцолсон байна. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|