• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-07 18:11:17    
Бээжингийн Олимпийн наадам нь Хятадын тухай гадаадын хүмүүсийн үзэл ойлголтыг өөрчилжээ

Рэнь Минь Ри Бао Сонин

      Сүүлийн үе нийтэлсэн "дэлхий нийтийн хараан дахь Хятад орон" гэсэн их цар хэмжээтэй шинжилгээний дүнгээс үзвэл, Бээжингийн Олимпийн наадам нь Хятадын төрх байдлын тухай гадаадын хүмүүсийн үзэл ойлголтыг маш ихээр өөрчилсөн байна.

      Уг шинжилгээ нь гудамжинд сурвалжлах, вэб сайтаар сурвалжлахыг уялдуулах хэлбэрээр хийгдсэн бөгөөд түүнд голцуу Олимпийн наадмын үеэр Хятад улсад ирсэн гадаадын хүмүүсийг хамруулжээ. Уг шинжилгээний дүнгээс үзвэл, Хятад улсад ирэхээс өмнө, гадаад их олон хүн Хятад улсыг "нууцлаг", "эртний", "дорнын эртний гүрэн" гэсэн л ойлголттой байсан бөгөөд тэд гол төлөв тухайн орныхоо хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ болон зарим ном бичиг, бусад хүмүүсийн ярианаас ойлгож байжээ. Олимпийн наадмын үеэр, гадаадын их олон хүн хятад хүмүүсийн амьдрал, Олимпийн наадмын орчин үеийн ордон талбай болон уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулсан зэрэгтэй биечлэн танилцаж, Хятадын нийгмийн ололт амжилт болон Хятад улсын дүр төрхийн талаар шууд ойлголттой болсон байна. сурвалжлагад хамрагдсан хүмүүсийн 60 гаруй хувь нь Хятад улс ирэх 20 жилд дэлхийн эдийн засгийн хамгийн том цогц болно гэж үзсэн байна.

      Хятадын эдийн засаг түргэн хөгжиж байгаа боловч, сурвалжлагад хамрагдсан гадаадын иргшэдийн 60 гаруй хувь нь Хятадын эдийн засгийн хөгжилдөө үнэ төлбөр гарсаж байна. Үүнд байгаль орчны асуудал багтаж байна гэж үзсэн байгааг анхаарууштай юм. Хятад улс хэдийгээр байгаль орчныг хамгаалах талаар асар их хүчин чармайлт гаргаж байгаа боловч, хягжлийн байдлыг нийтэд нийдмээр хүлээн зөвшөөрөхөд хүрэхэд бас маш урт хугацааг туулах хэрэгтэй байгааг энэ нь харуулж байгаа юм. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\