• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-07 18:18:11    
Тайваньд зэвсэг нийлүүлэх гэсэн Америкийн төслийг Хятадын тал эсэргүүцлээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 7-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Тайваньд цэргийн зэвсэг нийлүүлэх гэсэн төслийг хянан хэлэлцүүлэхээр Америкийн тал Конгресстоо дэвшүүлэхээ мэдэгдсэн нь нь Хятад, Америкийн хоёр армийн дээд хэмжээний хэлхээ холбоог багтаасан олон салбарын хэлхээ холбоо, солилцоонд ноцтой харшлал болсон байна. Хоёр армийн өнөөгийн харилцаанд бий болсон байдлыг Америкийн тал бүрэн хариуцах ёстой гэжээ.

      Чинь Ган цохон тэмдэглэхдээ, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдал болон Хятад, Америкийн хоёр армийн харилцааны их талыг хохироохгүйн тулд, Америкийн тал Тайваньд цэргийн зэвсэг нийлүүлэх төслөө цуцалж, Америк, Тайвань хоорондын цэргийн хэлхээ холбоогоо зогсоохыг Хятадын тал шаардаж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\