• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-08 10:36:59    
Хү Жиньтао нар газар хөдлөлтөй тэмцэн гамшгаас аврахаар гол сэдэв болгосон үзэсгэлэнтэй танилцав

Синьхуа Агентлаг

       7-ны өдрийн үдээс хойно болон орой, Хятадын нам, төрийн удирдагч Хү Жиньтао, Ү Бангүө, ВэньЖябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юнкан нар Хятадын ардын хувьсгалт цэргийн музейд очиж, энд ажиллуулж байгаа "Түмний сэтгэл нэгдэн, Төмөр хэрэм болов" гэсэн газар хөдлөлтийг эсэргүүцэн гамшгаас аврахаар гол сэдэв болгосон үзэсгэлэн"-тэй танилцсан байна.

       Үзэсгэлэнгээр Хятадын нийт нам нийт арми нийт үндэстнүүдийн ард түмний газар хөдлөлтийн онц их гай гамшигтай шантрашгүй тэмцэж байгаа сэтгэл хөдлөм байдлыг илт харуулж, газар хөдлөлтийг эсэргүүцэн гамшгаас аврах тэмцэлд шалгаран гарсан эрэлхэг баатар үйл хэргийг халуунаар магтан дуулсан байна. Хү Жиньтао хэлэхдээ, гол сэдвээ олсон энэ үзэсгэлэнг тун сайн эрхэлжээ. Үзэж танилцсан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөн, зоригийг бадраам байна гэжээ. Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, газар хөдлөлтийг эсэргүүцэн гамшгаас аврах сүмбэр уул сүн далай мэт сүр хүчтэй тэмцэл нь газар хөдлөлтийг эсэргүүцэн гамшгаас аврах агуу их үзэл санааг бий болгосон байна. Газар хөдлөлтийг эсэргүүцэн гамшгаас аврах агуу их үзэл санааг өндөр мандуулж чадвал Хятад улс нь урагшлах замд гарсан ямарваа харш саат хүчир бэрхшээлийг лавтай ялан давж, нам, төрийн төрөл бүрийн ажил үйлсийг тасралтгүй ахиулах болно гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\