Хятад улс нь зүүн өмнөд Азийн бүс нутгийн эдийн засаг жич өнөөгийн бүх бөмбөрцөгийн эдийн засагт бүр асар их нөлөөтэй юм. Хятадын эдийн засгийн өсөлт нь өөрийн орондоо ашигтай төдийгүй Австралийг оролцуулсан бусад оронд ч ашигтай юм гэж Австралийн ерөнхий сайд Кевинь Рүдд 8-ны өдөр хэлсэн байна.
Кевинь Рүдд мөн 8-ны өдөр АВС-д ярилцлага өгөхдөө, би саяхан эдийн засгийн хэтийн төлвийн тухай Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаотай утасаар ярьлаа гэж хэлсэн байна. Хятадын эдийн засаг үргэлжлэн эрчтэй өсөн нэмэгднэ гэдэгт итгэж байгаагаа тэрээр илэрхийлжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|