Хятад улсын дарга Хү Жиньтао 8-ны өдөр хэлэхдээ, Сы чуань мужийн Вэнь чуаны хүчтэй газар хөдлөлтөд өртсөн районы сэргээн босголтын төрөл бүрийн ажил тал бүрээр ахиж, газар хөдлөлтөд өртсөн районы ард түмэн эрэлхэг баатарлагаар шинэ амьдралаа эхлүүлж байна гэжээ.
Мөн өдөр, газар хөдлөлттэй тэмцэж гамшгаас аврасан тухай бүх Хятадын нэгтгэн дүгнэж алдаршуулан хөхүүлэх их хурал Бээжинд болж, Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао нарын зэрэг нам, төрийн удирдах хүмүүс уг хуралд оролцсон байна. Бүх Хятадын 320 хамт олон "Бүх Хятадын газар хөдлөлттэй тэмцэж гамшгаас аврасан баатарлаг хамт олон" гэсэн яруу алдрын цол хүртэж, 520 хүнд "Бүх Хятадын газар хөдлөлттэй тэмцэж гамшгаас аврасан жишээч сайчууд" гэсэн яруу алдрын цолыг эцэслэн олгосон байна.
Хү Жиньтао хэлсэн үгэндээ тэмдэглэхдээ, хүчтэй газар хөдлөлтийн дараа, Хятадын засгийн газар асар их хүчнээ дайчлан, нийт 84 мянга гаруй хүнийг нуранги дороос авран гаргаж, 15 сая хүнийг яаралтай шилжүүлж амьдралыг нь боломжийн хэмжээнд төвхнүүлсэн юм гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|