Бээжингийн цагаар 10-р сарын 8-ны өдрийн 22 цаг 7 минутад Түвдийн Өөртөө Засах Райоын Лхас хотын Даншюн шяньд 5.4 баллын чичирхийлэл болсныг Хятадын Газар хөдлөлтийн судлалын үндэсний сүлжээ шинжлэн тогтоожээ. Өнөөгийн байдлаар, чичирхийлэлийн гол районд хүн хар эндэж шархдсан тухай мэдээлэл гараагүй байна.
6-ны өдрийн 16 цаг 30 минутад Түвдийн Даншюн шяньд 6.6 баллын газар хөдлөлт болжээ. Эхний бүртгэлээс үзвэл, Түвдийн Даншюнд 10 хүн эндсэн байна. Түвдийн Өөртөө Засах Районы Газар хөдлөлтийн хэрэг эрхлэх газрын баримт материалаас үзвэл, 8-ны өдрийн 23 цагийн байдлаар, 490 гаруй удаа чичирхийлэл болсныг шинжлэн тогтоожээ. Үүнд 5 баллаас дээш чичирхийлэл 2 удаа гарсан юм байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|