"Рэнь минь ри бао сонин" 9-ний өдөр өгүүлэл нийтэлж, Хятадын эдийн засаг тогтвортой байгаа нь дэлхийн эдийн засагт үзүүлсэн хамгийн их хувь нэмэр мөн гэж тэмдэглэв.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, Америкийн орон сууцны зээлийн хямралын нөлөө өнөө банк санхүүгийн салбараас эдийн засагт өргөжиж, Европын холбоо, Япон зэргийн эдийн засаг буурч, импортоор оруулах хэрэгцээ нийтдээ буурсан байна. Эдгээр нь гадаад худалдаанд түлхүү түшиглэдэг Хятадын эдийн засагт шинэ өрсөлдөөн сорилт болох нь дамжиггүй юм гэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, гадаадын эрэлт хэрэгцээ буурсан нь тодорхой хэмжээнд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдад нөлөөлөх болно. Гэлээ 1 тэрбум 300 сая хүн ардтай дотоодын зах зээлийн хэтийн төлөв маш өргөн уудам юм. Хятад улс хотжилт, үйлдвэржилтийг түргэтгэж байгаа цаг үед байгаа болохоор хөгжлийн боломж их, орон зай ч их, эдийн засгийн өсөлтийг түргэтгэхэд голдуу хөрөнгө оруулалтад түшиглэж, экспортоор дайчилж байснаа хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспортыг зохицонгуй хөгжүүлж, чармайн ажиллахад хүрвэл хөгжлийн их ирээдүйтэй юм гэжээ.
Дэлхийг хамарсан банк санхүүгийн энэ хямралд хандахад бид юуны өмнө өөрийн хийх ёстой ажлаа сайн хийж, хөгжиж байгаа том гүрний хувьд эдийн засгаа тогтвортой хэвээр нь авч явах нь тэр чигээрээ дэлхийн эдийн засагт үзүүлж байгаа хамгийн том хувь нэмэр мөн гэж өгүүлэлд тэмдэглэв. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|