Хятадын эдийн засаг үргэлжлэн түргэн өсөх боломжтой, энэ нь өнөөгийн дэлхийн эдийн засагт авч хэлвэл маш чухал юм гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт Зоеллик хэллээ.
Тэрээр Хятадын сэтгүүлчийн сонирхосон асуултад хариулах үед, сүүлийн хоёр сард олон улсын банк санхүүгийн зах зээл хүчтэй донсолж байгаа нь дэлхийн эдийн засгийг зайлашгүй бууруулах болно, энэ нь мөн Хятадын эдийн засагт нөлөөлөх болно. Гэвч Хятад улс байнгийн төсөл болон санхүүгийн төслийн талаар нэлээд тогтвортой байна, Хятадын эдийн засаг үргэлжлэн түргэн өсөх болно гэж цохон тэмдэглэсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засаг тогтвортой, түргэн өсч байгаа нь дэлхийн эдийн засагт том хувь нэмэр болох юм гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|