• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-09 18:23:34    
Хятад, Америкийн харилцааг урагш хөгжүүлэх ажил хийхийг хүсэв

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 9-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Америкийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь нэг Хятад улсын зарчмыг баримталж, Хятад, Америкийн гурван хамтарсан албан мэдээ, "Тайваний тусгаар тогтнох"-ыг эсэргүүцэх гэсэн амлалтыг журамлан сахиж, Хятад, Америкийн харилцааг урагш хөгжүүлэх ажил хийхийг хүсч байна гэж цохон тэмдэглэв.

      Тайваньд зэр зэвсэг нийлүүлэхийг дэмжихээр Америкийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч Барак Обама болон Жон Мккайн сүүлийн үед илэрхийлсэнтэй холбогдуулан Чинь Ган ингэж илэрхийлсэн юм.

      Тэр тэмдэглэхдээ, Тайваний асуудал бол Хятад, Америкийн харилцаан дахь гол асуудал, Хятад, Америкийн харилцааны улс төрийн чухал үндэс суурь мөн. Аль үед Тайваний асуудал зүй зохистой зохицуулагдаж чадвал, Хятад, Америкийн харилцааны үндэс суурь маш сайнаар хамгаалагдаж, Хятад, Америкийн харилцаа нэлээд ялгуухан урагш хөгжиж чадна гэдгийг Хятад, Америкийн дипломат харилцаа тогтоосноос хойших 30 орчим жилийн муруй сарий замнал бүрэн гэрчилж байна гэжээ. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\