|
Хятад удсын Дарга Хү Жиньтаогийн урилгаар, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари 10-р сарын 14-өөс 17-ны өдрүүдэд Хятадад төрийн айлчлал хийнэ гэж Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 9-ний өдөр Бээжинд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Хятад улс бол Зардаригийн Ерөнхийлөгч болсны дараа айлчлах гэж байгаа анхны орон, Хятадын тал үүнийг халуунаар сайшааж, түүнийг угтан хүлээж байна. Айлчлалын үеэр, Хү Жиньтао түүнтэй хэлэлцээ хийж, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь нар түүнтэй тус тус уулзана гэж уг төлөөлөгч хэллээ.
Энэ айлчлалаар дамжуулан, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэхийг Хятадын тал хүсч байна гэж Чинь Ган тэмдэглэсэн байна. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\
|