Хятад Орос хоёр орон 14-нд Хэйшязи аралд "БНХАУ болон ОХУ-ын хилийн шугамын зүүн хэсэгт хилийн шон босгосон ёслол" үйлдэж, Хятад Орос хоёр ороны ГХЯ-ны албаны хүмүүс Хятад Орос хоёр ороны улсын хилийн шон босгосон ёслолд оролцсон байна. Хоёр орны гадаад харилцаа, батлан хамгаалалт, нийгмийн аюулгүйн салбар болон орон нутгийн төлөөлөгчид уг ёслолд оролцов.
Мөн өдөр, Хятад Орос хоёр ороны ГХЯ ноот бичиг солилцож, "БНХАУ-ын засгийн газар болон ОХУ-ын засгийн газрын Хятад Орос хоёр ороны зүүн хэсгийн хилийн шугамын нөхвөр тодорхойлолтын портокол" болон түүний дагалдуулал албан ёсоор хүчинтэй болсныг нотлон тогтоов. Хятад Орос хоёр ороны хилийн цэрэг хоёр орны нотлон тогтоосон хилийн шугамын дагуу хамгаалалтын үүрэг гүйцэтгэж эхэллээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|