2008 оны Бээжингийн түвд судлалын хурал 14-нд Бээжинд эхэллээ.
Энэ удаагийн хурлыг Хятадын түвд судлалын төв зэргийн байгууллага нэгж хамтаар зохион байгууллаа. Энэ хурал нь түвд судлалын салбарын эрдэм шинжилгээний харилцаа холбоог цаашид өргөтгөж, дотоод гадаадын түвд судлалын эрдэмтэдэд харилцаа холбоо тогтоох боломж хангах зорилготой аж.
3 хоногийн хугацаатай энэ хуралд 17 улс орон газар нутгийн 220 гаран эрдэмтэн оролцож, Түвд болон бусад түвд районы нийгмийн хөгжил, эдийн засгийн байгуулалт, шашин, түүх, соёл зэрэг салбарын асуудлуудыг судалж байна. Хурлын дараа, хэсэг эрдэмтэд нь бас ТӨЗР-ны Лхас хот зэрэг газраар шинжилгээ хийж, танилцан айлчлах болно. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|