|
Хятад, Орос хоёр орон 14-ний өдөр Хятадын зүүн хойд нутгийн Хэй Шязы аралд "Хятад, Оросын зүүн хэсгийн хилийн шонгийн хөшиг нээх ёслол" хийсэн байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган Бээжинд хэлэхдээ, Хятад, Орос хилийн асуудлаа зохицуулсан нь олон улсын хамтын нийгэмлэгт дипломат арга замаар ээдрээн эгзэгтэй асуудлыг зохицуулах үлгэр жишээ бий болгож өгсөн байна гэжээ.
Мөн өдөр Хятад, Орос хоёр орны Гадаад хэргийн яам " БНХАУ-ын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газрын Хятад, Оросын хилийн зүүн хэсгийн тухай нөхөн тайлбарлсан протокол" хийгээд хавсаргалтыг солилцож албан ёсор хүчин төгөлдөр болсныг нотолсон байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|