• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-14 17:52:40    
Эдийн засгийн үндэсэн байдал өөрчлөгдээгүй

Хятадын Олон Улсын Радио

      Энэ он гарснаас хойш дэлхийн эдийн засаг ээдрээн ихтэй өөрчлөгдөж байгаа боловч Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой байх үндсэн байдал өөрчлөгдээгүй гэж Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Яо Шэньхүн 14-ний өдөр өмнөд нутгийн Гуанжөү хотод хэллээ.

      Тэрээр мөн өдөр Гуанжөүгийн яармагийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ онд Хятадын эдийн засаг нэлээд түргэн өсөлтөө хэвээр хадгалж, эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой байна. Хятадын 3-р улирлын экспорт 20 гаруй хувиар өсөн нэмэгдсэн бөгөөд түүний дотор энгийн худалдаа болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын өсөлт нэн тодорхой байна. Олон улсын эдийн засгийн тааруухан байга байдлын Хятадад үзүүлэх нөлөөнд чиглүүлэн арга хэмжээ авахын төлөө, Гунжөүгийн яармагийн наймаа тохиролцох байдлыг Худалдааны яам нягт ширтэн анхаарах болно гэжээ.

      Хятадын импорт экспортын барааны 104-р яармаг, тухайлбал Гуанжөүгийн яармаг энэ 10-р сарын 15-аас 11-р сарын 6-ны өдөр хүртэл Гуанжөүд болно. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\