• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-15 15:22:42    
Түвдийн түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах төслийн хэрэгжилтэд тэрбум орчим юань хэрэглэв

Хятадын Олон Улсын Радио

      Түвдийн Өөртөө Засах Районы Засгийн газрын саяхан мэдээлснээр, Түвдийн Өөртөө Засах Район нь түүх соёлын дурсгалт зүйлсийн хамгаалалт, ашиглалт болон уг ажлын удирдлагыг сайн хийснээр, улсын дорвитой дэмжлэгийг хүртсэн байна. Үүнд Будла ордон, Норбулингка хийд, Сажаа хийд зэрэг түүх соёлын 3 том цогцолборыг засан сэлбэх төсөл болон "Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах" төслийн хэрэгжилтэд улсаас тэрбум орчим юаний хөрөнгө оруулсан байна.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 2002 оноос эхлүүлсэн түүх соёлын энэ 3 том цогцолборыг засан сэлбэж хамгаалах төсөлд улсаас нийт 380 сая юаний хөрөнгө оруулжээ. Үүнээс гадна, гол гол байгуулалтын 180 төслийг багтаасан Түвдийн "Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах" төслийг улсаас бас 570 сая юаниар тусгайлан санхүүжүүлсэн байна.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\