Австри улсад айлчилж байгаа Хятадын Түвдэч эрдэмтний төлөөлөгчид 14-ний үдийн хойно Австри улсын сурвалжилагчийн клубд тухайн газрын хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, Түвдийн эдийн засаг болон нийгмийн хөгжлийн байдлыг танилцуулсан бөгөөд сурвалжлагчийн сонирхосон төрөл бүрийн асуултад шууд шулуун хариулт хийсэн байна.
Уулзалтын үеэр, төлөөлөгчид үнэн бодитой тоо баримт болон үйл хэргээр Түвдийн нийгэм болон эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, хүн амын өөрчлөлт, байгаль орчны хамгаалалт, Хөх-нуур Түвдийн төмөр замын ач тус болон нөлөө, Түвд районы гэгээрэл боловсрол хийгээд тухайн газрын соёл, шашины хамгаалалт зэрэг талаархи асуултуудыг нэгд нэгдээр хариулсан байна.
Новости хэвлэлийн агентлаг, " Дие Прессе сонин" зэрэг Авсри улсын гол гол хэвлэл мэдээллийнхэний сэтгүүлчид хийгээд тухайн газрын хэсэг Хятад хэлээр ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжилагч нар уулзалтанд оролцлоо.\Хүчит орчуулж, Буян хянав\
|