• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-15 17:06:26    
БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга нарын хурал 15-ны өдөр боллоо

Хятадын Олон Улсын Радио

      11 дэх сонгуулийн БХАТИХ-ын Байнгын Хорооны 5-р хурлыг 10-р сарын 23-наас 28-ны өдрүүдэд Бээжинд хуралдуулна гэж БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга нарын хурлаар шийдсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдийн төрийн өмчийн тухай хуулийн төсөл, галын аюулаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан төсөл, хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг цаашид хянан хэлцэж, улсаас төлбөр өгөх тухай хуульд өөрчлөлт оруулсан төсөл, газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэн гамшгийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулсан төсөл, шуудан холбооны тухай хуульд өөрчлөлт оруулсан төсөл зэргийг анх удаагаа хянан хэлэлцэхийг санал болгожээ.

      Банк санхүүгийн салбарын макро зохицуулалтын байдлын тухай Төрийн Зөвлөлийн тайлан зэргийг Байнгын Хорооны уг хурлаар хянан хэлэлцэхийг Байнгын Хороны дарга нарын хурал бас санал болгов. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\