Хятад улсын Дарга Хү Жиньтао 15-ны үдээс хойно Бээжинд Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардаритай хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.
Зардари 14-ний өдөр Бээжинд хүрэлцэн ирж, Хятад улсад 4 хоногийн айлчлал хийж байгаа юм. Энэ бол түүний Пакистаны Ерөнхийлөгчийн тушаалд орсны дараа, Хятад улсад хийж бий албан ёсны анхны айлчлал нь юм.
Хятад, Пакистаны стратегийн хамтын ажиллагааны харилцаа нь Зардарийн энэ айлчлалаар цаашид гүнзгийрэхийг хүсч байна гэж Хятадын Гадаад Хэргийн Яам үүнээс өмнө илэрхийлжээ. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Зардарийн Хятадад айлчилсан хугацаанд Хятад, Пакистан хоёр тал хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм байна. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|