Хятад улсын дарга Хү Жинь Тао 15-ны өдөр Бээжинд айлчилж байгаа Пакистаны шинэ ерөнхийлөгч Асиф Али Зардаритай хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа болон харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар саналаа гүнзгий солилцсон байна.
Зардари 14-ний өдөр Бээжинд хүрэлцэн ирж Хятадад дөрөв хоногийн төрийн айлчлал хийж байгаа юм. энэ бол түүний Пакистаны ерөнхийлөгчийн тушаалд орсны дараа гадаад оронд хийж байгаа анхны айлчлал болох юм. \Баатар орчуулав \
|