Хятадын Үйлдвэрчний эвлэлийн 15-р их хурал 17-ны үдээс өмнө Бээжингийн Ардын их хурлын ордонд эхлэв. Хятад улсын дарга Хү Жиньтао нээлтийн ёслолд оролцон баяр хүргэж, 1600 гаруй төлөөлөгч хуралд оролцов.
Бүх Хятадын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэлийн дарга Ван Жаогүө хурал дээр хэлэхдээ, Бүх Хятадын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэл их олон хууль зүй боловсруулан тогтоох ажилд оролцлоо, Бүх Хятадын Үйлдвэрчний Ерөнхий Эвлэлийн боловсруулан тогтоох ажилд оролцсон "Хөдөлмөрийн гэрээний тухай хууль" болон "Ажлын байр нэмэгдүүлхэд тус дөхөм үзүүлэх тухай хууль"-ийг энэ оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, Хятадын хөдөлмөрийн гэрээний дүрмийг улам боловсронгуй болгож, хөдөлмөрчдийн хөдөлмөрийн баталгааны эрх ашгаа биелүүлэхэд хууль зүйн чухал үндэслэл хангасан байна гэжээ.
Ирэх таван жилийн ажилд хот орож ажиллаж байгаа тариачдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах ажлыг үйлдвэрчний эвлэлийн энэ тухай ажлын гол тал болгож, тэд нарыг бэлтгэл сургалтанд хамруулах ажлыг чангатгаж, тэд нарын мэдлэг боловсролыг чармайн дээшлүүлж, эдийн засаг нийгмийн хөгжлийн үр шимийг тэдэнд үнэнхүү хүртээнэ гэж Ван Жаогүө хэллээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|