• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-17 15:38:01    
Эрчим хүч хэмнэн, орчин ахуйг хамгаалах үзэсгэлэн эхлэв

Хятадын Олон Улсын Радио

      "2008 оны Хятадын Бээжингийн Олон улсын эрчим хүч хэмнэн, хүрээлэн байгаа орчин ахуйг хамгаалах үзэсгэлэн" 17-ны үдээс өмнө Бээжингийн үзэсгэлэнгийн ордонд эхлэв. Мөн өдрийн үдийн хойноос ирэх даваа гараг хүртэл үзэсгэлэнг төлбөргүй нээх юм байна. Энэ үзэсгэлэнд эрчим хүч хэмнэн орчин ахуйг хамгаалах техникийн хамгийн шинэ ололт амжилтыг үзүүлж байгаа бөгөөд мөн үзэгчдийг урьж төрөл бүрийн арга хэмжээнд оролцуулах юм байна.

      Нийт 200 гаруй аж ахуйн нэгж энэ үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд түүний дотор дэлхийн 800 хүчирхэг компанийн жагсаалтад орсон 8 компани байна. Үзэсгэлэн нь ерөнхийлсэн, олон улсын, аж үйлдвэрийн эрчим хүч хэмнэх, барилгын эрчим хүч хэмнэх зэрэг 11 үзэсгэлэнгийн бүстэй.

      Хотын иргэдийн эрчим хүч хэмнэн, орчин ахуйг хамгаалах ажилд оролцох идэвхжлийг гүйцэд дайчилхын тулд, үзэсгэлэн нь "Эрчим хүч хэмнэх барилгын нэг өдрийн аялал", "Эрчим хүч хэмнэн орчин ахуйг хамгаалх тухай сургал үг цуглуулах" зэрэг арга хэмжээ зохиож, үзэсгэлэн сонирхох хотын иргэдэд эрчим хүч хэмнэн, орчин ахуйг хамгаалах ажиллагаа өрнүүлэх юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\